afs-logo-608111E321-seeklogo.com.png

ASIA KAKEHASHI PROJECT

“АЗИЙН ГҮҮР” ХӨТӨЛБӨР

akh.jpg
“Азийн шилдэг 1000 ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж Япон улсад 10 сар сурч амьдрах боломжийг бид олгоно!”  -Шинзо Абэ, 2017

“Азийн шилдэг 1000 ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж
Япон улсад 10 сар сурч амьдрах боломжийг бид олгоно!”
-Шинзо Абэ, 2017

Япон улсын Монбүшо (Боловсролын яам) 2018-2022 оны
5 жилийн хугацаанд Азийн 20 гаруй орноос ахлах ангийн 1000 ШИЛДЭГ сурагчдыг 100% тэтгэлэгтэйгээр Япон улсад урьж суралцуулах зорилготой төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 3 дахь жилдээ хэрэгжих гэж байна. Энэ удаагийн шалгаруулалтад буюу 2020 онд Монголоос
7 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулахаар болсныг мэдэгдэхэд таатай байна!

Какехаши гэдэг нь холбох гүүр гэсэн утгатай бөгөөд Азийн улс орнуудыг итгэлцлийн гүүрээр холбон нэгтгээд, япон орны соёлыг сурталчлахын сацуу эдгээр орнуудын хүүхэд залуучуудын ирээдүйн хамтын ажиллагааг батжуулах, цаашлаад дэлхийн энх тайвныг сахихад хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм.

2017 онд Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ-гийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг "AFS Сурагч Солилцооны Хөтөлбөр"-ийн Япон дахь салбар хариуцан ажиллаж байгаа юм.

Монгол улсаас 2018 онд 4, 2019 онд 10 сурагчийг бид амжилттай илгээж сурагчид маань хөтөлбөртөө амжилттай оролцож байгаа болно. 3 дахь жилийн 2020 оны хөтөлбөрт нийт мөн тооны сурагчдыг хүлээн авах болсон тул бид өргөн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж байна.

Тус хөтөлбөрт Монгол улсаас гадна Хятад, Хонконг, Өмнөд Солонгос, Тайланд, Камбож, Лаос, Вьетнам, Мьянмар, Малайз, Сингапур, Бруней, Филиппин, Индонез, Шри Ланка, Энэтхэг, Непал, Пакистан, Бутан, Бангладеш, Мальдив, Турк зэрэг улс орын ШИЛДЭГ сурагчид оролцох юм.

ASIA KAKEHASHI PROJECT 2020

Анкет 10-р сарын 30-ны 23:59 цагаас хаагдана.

• Хугацаа: 
2020 оны 4 сарын 1-с 2021 оны 2 сарын 4

• Төлбөр:
Хөтөлбөртэй холбоотой бүхий л зардлыг Монбүшо бүрэн хариуцна. 
(Үүнд 2 талын онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал, байрлах байр, хоол хүнс болон бусад ахуйн хэрэгцээ, орон нутгийн замын зардал, хөтөлбөрийн өмнөх сургалт болон бусад зардал багтана.)

• Хаана байрлах вэ?
Хөтөлбөрийн хугацаанд сурагч япон гэр бүлд эсвэл бусад сурагчидтай дотуур байранд байрлах бөгөөд байрлах газрыг Япон дахь AFS салбар хариуцна.


 УГ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫН ТУЛД СУРАГЧ
ДАРААХ ШААРДЛАГУУДЫГ ЗАЙЛШГҮЙ ХАНГАСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

- 15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх (2002 оны 4 сарын 2-с хойш, 2005 оны 4 сарын 1-с өмнө төрсөн байх)
- 9-12р ангийн буюу Ахлах ангийн сурагч байх
- Бусдаас амжилтаараа, зан чанараараа, сурлагаараа ялгарч чаддаг манлайлагч байх
- Сурч боловсроход санхүүгийн дэмжлэг шаардлагатай
- Хөтөлбөрт 2020 оны 4 сарын 1-с 2021 оны 2 сарын 4 хүртэл бүрэн оролцох боломжтой байх
- Япон хэлний мэдлэгтэй байх (мөн Англи хэлний мэдлэгтэй бол сайн)
- Гадаад оронд бие даан сурч амьдрах чадвартай байх