ХӨТӨЛБӨРҮҮД

ЯПОН

Өөр улс: Итали

ЯПОН

ЖИЛИЙН ХӨТӨЛБӨР

ХУГАЦАА: 3 САР - 2 САР;
8 САР - 7 САР
ТӨЛБӨР: 5,995USD

Шалгаруулалт: 9 сарын 15-30

ХАГАС ЖИЛИЙН ХӨТӨЛБӨР

ХУГАЦАА: 3 САР - 8 САР ;
8 САР - 2 САР
ТӨЛБӨР: 4,795USD
Шалгаруулалт: 9 сарын 15-30 ;

2 сарын 15-28

ЗУНЫ ХӨТӨЛБӨР

ХУГАЦАА: 6 САР - 8 САР
ТӨЛБӨР:2,695USD
Шалгаруулалт: 
2 сарын 15-28

САРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХӨТӨЛБӨР

ХУГАЦАА: 10 САР - 11 САР
ТӨЛБӨР: 1,295USD (ЗАМЫН ЗАРДАЛ БАГТСАН)
Шалгаруулалт: 4 сарын 15-30



Үндсэн шаардлага: 
• Хөтөлбөр эхлэхэд 15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх
• Ахлах ангийн сурагч байх (Тухайн хөтөлбөр эхлэх оны 6 сард төгсөх/төгссөн сурагч байж болно)
• Япон хэлний суурь мэдлэгтэй байх (Англи хэлний мэдлэгтэй бол сайн)

Хөтөлбөрийн агуулга, ач холбогдол: 
• Хөтөлбөрийн хугацаанд япон айлд амьдарч, ахлах сургуульд суралцана
• Япон, англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулна
• Япон орны түүх соёлоос суралцахаас гадна бусад гадаад орны хүүхдүүдтэй найз нөхөд болно

Хөтөлбөрөөс хамаарч 3-5 хүүхэд бүртгэнэ. 

Холбоо барих: 99115830, 99192330; afs.mongolia@gmail.com
(Ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд холбогдоно уу)



Жилийн Хөтөлбөр - Япон

Хөтөлбөрийн Хугацаа: 3 сар - 2 сар, 8 сар - 7 сар

Бүртгэл: Намрын шалгаруулалт, Хаврын шалгаруулалт

Төлбөр: $5995 (төгрөгөөр тооцоолох)

Оролцсон сурагчдын мэдээлэл: ARAM Wiki - Japan Year

Онцлог: 

  • Хугацаа хамгийн урт

Түгээмэл асуулт, хариулт



Хагас Жилийн Хөтөлбөр - Япон

Хөтөлбөрийн Хугацаа: 3 сар - 8 сар, 8 сар - 2 сар

Бүртгэл: Намрын шалгаруулалт, Хаврын шалгаруулалт

Төлбөр: $4795 (төгрөгөөр тооцоолох)

Оролцсон сурагчдын мэдээлэл: ARAM Wiki - Japan Year

Онцлог: 

 

    Түгээмэл асуулт, хариулт



    Зуны Хөтөлбөр - Япон

    Хөтөлбөрийн Хугацаа: 6 сар - 7 сар

    Бүртгэл: Хаврын шалгаруулалт

    Төлбөр: $2695 (төгрөгөөр тооцоолох)

    Оролцсон сурагчдын мэдээлэл: ARAM Wiki - Japan Year

    Онцлог: 

    • 80 цагийн эрчимжүүлсэн хэлний сургалттай, албан ёсны сертификаттай хөтөлбөр
    • Япон хэлний мэдлэггүй сурагч хамрагдах боломжтой
    • Японы Олон улсын ахлах сургуульд суралцах (хэлний түвшингээс хамааран)

    Түгээмэл асуулт, хариулт



    Сарын Хөнгөлөлттэй Хөтөлбөр - Япон

    Хөтөлбөрийн Хугацаа: 10 сар- 11 сар

    Бүртгэл: Зуны шалгаруулалт

    Төлбөр: $1295 (төгрөгөөр тооцоолох)

    Оролцсон сурагчдын мэдээлэл: ARAM Wiki - Japan Year

    Онцлог: 

    • Японы Монбүшо-гийн тэтгэлэгт хөтөлбөр
    • Өндөр шалгууртай


    Түгээмэл асуулт, хариулт

    •    Шалгуур нь юу байдаг вэ?
    Анхан шат – Сурагчийн зорилго, өвөрмөц байдлыг тодотгох 2 асуулт бүхий онлайн анкет
    Хоёрдугаар шат - Хэлний мэдлэг (Японд япон хэл, Италид англи хэл) болон сэтгэл зүйн шалгалт \ ярилцлага

    •    Хөтөлбөр болон байгууллага хэр найдвартай вэ?
    AFS байгууллага(www.afs.org) нь дэлхийн 50 гаруй улсад салбартай, 100 жилийн түүхтэй, 70 жилийн идэвхтэй сурагч солилцоо хийж ирсэн туршлагатай, найдвартай байгууллага байгаа.
    Хүлээн авах айл болон сургууль нь AFS хөтөлбөрийн стандартаар шалгарсан сайн дурын идэвхтэн байдаг.
    Монголд 1991 оноос хойш тасралтгүй 25 жил сурагч солилцоог хэрэгжүүлж байна.

    •    Сурагч солилцоо гэхээр манайд дараа нь гадаад хүүхэд ирнэ гэсэн үг үү?
    Гадаад сурагчдыг монголд солилцох үйл ажиллагаа түр завсарласан байгаа бөгөөд ойрын  2-3 жилд сайн дурын хүлээн авах гэр бүл, сайн дурын сургууль олон дахин хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

    •    Миний нас тэнцэх болов уу?
    Та сонирхож буй хөтөлбөрөө эхлэх үед 15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх шаардлагатай. Хөтөлбөрийн хуваарийг www.afsmongolia.com-оос харна уу. 

    •    Надад хэзээ хариу ирэх вэ?
    Сонгосон хөтөлбөрийн тань удирдамж ирээд шалгаруулалт эхлэх үед тантай цахим шуудангаар холбогдоно.

    •    Шалгаруулалтад тэнцэх магадлал хэр их вэ?
    Маш өндөр тул санаа зоволгүй шалгаруулалтад ороорой.

    •    Хаана байрлах вэ? Ямар сургуульд сурах вэ? Хичээлээ ямар хэл дээр үзэх вэ? 
    Япон/Италийн аль ч мужид байрлах магадлалтай бөгөөд сайн дурын хүлээн авах айлаасаа шалтгаална. Хүлээн авах айл AFS байгууллагын идэвхтэн байдаг (гэр бүлийн хэн нэгэн нь өмнө нь энэхүү хөтөлбөрт хамрагдаж байсан, ирээдүйд оролцохоор бэлтгэгдэж байгаа гэх мэт).
    Ихэнх тохиолдолд улсын\хувийн японюиталийн жирийн ахлах сургуульд суралцах бөгөөд хичээл японюитали хэлээр орно. Японы Зуны хөтөлбөрт хэлний түвшингээсээ хамааран олон улсын сургууль буюу гадаад сурагчидтай сургуульд хуваарилагдаж болно.

    •    Төлбөрт юу юу орж байгаа вэ? 
    Улс доторх замын зардал,
    Өдөр тутмын замын зардал,
    Эрүүл мэндийн даатгал,
    Нэгдсэн үеийн хоолны зардал багтдаг.
    Өдөр тутмын байр, хоолыг сайн дурын хүлээн авах айл хангана.
    Сурагчид солилцооны хугацаанд халаасны болон бэлэг дурсгалын мөнгө л хэрэг болно.

    •    Төлбөрөө нэг дор төлөх шаардлагатай юу?
    Шалгаруулалтад тэнцээд 25%,
    Хүлээн авах айлын танилцуулах материал ирээд 25%, 
    Виз гараад явахаар болохдоо 50% гэж төлөх байгаа.

    •    Тэтгэлэг байгаа юу?
    Зарим жилд сурагчдад тэтгэлэг олгох боломжтой байдаг ч одоогоор спонсор хамтрагч хайж байгаа. 
    Японы 1 сарын хөтөлбөрийг Монбүшо буюу Японы Боловсрол, гэгээрлийн яам жил бүр хөнгөлж өгдөг.

    •    Итали, Япон 2-оос өөр улс байгаа юу?
    Япон болон Италийн AFS-тэй зөвхөн хамтарч байгаа бөгөөд цаашдаа бид улс нэмэх зорилготой ажиллаж байна..
    www.afs.org-оос та AFS байгууллагын гишүүн улсуудыг харна уу.

    •    Утсаар болон биечлэн уулзаж мэдээлэл авах гэсэн юм?
    99786060 дугаараар мэдээлэл авч,
    99115830 дугаараар холбогдон оффис дээр цаг авах боломжтой.

     

    Саналаа оруулаарай :)

    Posted by AFS Returnees Association of Mongolia on Thursday, March 6, 2014