ASIA KAKEHASHI PROJECT 2019

Анкет 3-р сарын 12-ны 23:59 цагаас хаагдана.

• Хугацаа: 
2019 оны 8 сарын 21-с 2020 оны 3 сарын 25

• Төлбөр:
Хөтөлбөртэй холбоотой бүхий л зардлыг Монбүшо бүрэн хариуцах бөгөөд хөтөлбөрийн хугацаанд сар бүр мөнгөн тэтгэмж олгогдоно. 
(Үүнд 2 талын онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал, байрлах байр, хоол хүнс болон бусад ахуйн хэрэгцээ, орон нутгийн замын зардал, хөтөлбөрийн өмнөх сургалт болон бусад зардал багтана.)

• Хаана байрлах вэ?
Хөтөлбөрийн хугацаанд сурагч япон гэр бүлд эсвэл бусад сурагчидтай дотуур байранд байрлах бөгөөд байрлах газрыг Япон дахь AFS салбар хариуцна.


 УГ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫН ТУЛД СУРАГЧ
ДАРААХ ШААРДЛАГУУДЫГ ЗАЙЛШГҮЙ ХАНГАСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

- 15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх (2002 оны 4 сарын 2-с хойш, 2004 оны 4 сарын 1-с өмнө төрсөн байх)
- 2019 оны 8 сарын 21 гэхэд 8-р ангиа төгссөн, дунд сургуулиа төгсөөгүй байх ЭСВЭЛ дунд сургуулиа төгссөн тохиолдолд 2019 оноос өмнө төгсөөгүй байх
- Бусдаас амжилтаараа, зан чанараараа, сурлагаараа ялгарч чаддаг манлайлагч байх
- Сурч боловсроход санхүүгийн тусламж хэрэгцээтэй
- Хөтөлбөрт 2019 оны 8 сарын 21-с 2020 оны 3 сарын 25 хүртэл бүрэн оролцох боломжтой байх
- Япон хэлний мэдлэгтэй байх эсвэл Англи хэлний мэдлэг өндөртэй, 8 сараас өмнө Япон хэл сурна гэсэн амлалт өгч чадах
- Гадаадад биеэ даан авч явах бүрэн чадвартай, тэмүүлэлтэй


2018 онд Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ-гийн санаачилгаар үүссэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг "AFS Сурагч Солилцооны Хөтөлбөр"-ийн Япон дахь салбар хариуцан ажиллахаар сонгогдсон.

Тэрээр "Дараагийн 5 жилд Азийн 20 орноос ахлах ангийн 1000 хүүхэд Япон улсад урьж суралцуулна." гэх төлөвлөгөөтэйгөөр одоо 2 дахь жилдээ хэрэгжих гэж байна.

Какехаши гэдэг үг нь гүүр гэсэн утгатай бөгөөд Азийн улс орнуудыг итгэлцлийн гүүрээр холбон нэгтгээд, япон орны соёлыг сурталчлахын сацуу эдгээр орнуудын ирээдүйн хамтын ажиллагааг батжуулах, цаашлаад дэлхийн энх тайвныг сахихад нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм.

Монгол улсаас 2018 онд 4 сурагч урихад бид зөвхөн улсын сургуулиудад хаалттай сонгон шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд 4 сурагч маань амжилттай оролцоод ирсэн байгаа. 2019 онд 7 сурагч хүлээн авах урилга ирүүлсэн тул бид энэ удаад өргөн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж байна.

Тус хөтөлбөрт Солонгос, Монгол, Сингапур, Хятад, Хонконг, Тайланд, Вьетнам, Энэтхэг, Индонез, Филиппин, Малайз, Бангладеш, Бутан, Мьянмар, Бруней, Камбож, Лаос, Мальдив, Непал, Пакистан, Шри Ланка-с сурагчид оролцоно.


АНКЕТ

powered by Typeform