1914


099.jpg

ЭХЛЭЛИЙН ЦЭГ:
AMERICAN FIELD SERVICE

AFS - American Field Service 
Америкийн дайны талбар дахь түргэн тусламжийн үйлчилгээ

Abram Piatt Andrew, Jr.  (1873-1936)


Abram Piatt Andrew, Jr. 
(1873-1936)

Дэлхийн 1-р дайны үед Францын хуулийн дагуу гадаад орны хүмүүсийг хилийн дээс алхуулах нь хориотой байлаа. 

Харин AFS буюу Америкийн дайны талбар дахь түргэн тусламжийн үйлчилгээний үүсгэн байгуулагч болох А.Пиатт Эндрю 1915 онд өөрчлөлт үүсгэхийг зорин Францын засгийн газраас тусгай зөвшөөрөл авч түргэн тусламжийнхаа жолооч нарыг дайны талбар руу илгээдэг болжээ.

AFS-ИЙН ЖОЛООЧ НАР ШАРХДАГСДЫГ ТУЛААНЫ ТАЛБАРААС АЮУЛГҮЙ ГАЗАР РУУ ЗӨӨХИЙН ТУЛД ОЛОН ТӨРЛИЙН ШИРҮҮН НӨХЦӨЛТЭЙ ТУЛГАРЧ, ДАЙНЫ СУМ ШУНГИНАСАН ЗАМ ТУУЛАН БАЙЛДААНЫ АЮУЛЫГ ДАВСААР ЯВДАГ БАЙСАН БАЙНА. 


1946


ӨӨРЧЛӨЛТ:
AFS INTERCULTURAL PROGRAMS

AFS ахлах ангийн
сурагч солилцооны хөтөлбөр
болон өөрчлөгдсөн нь

Stephen Galatti  (1888–1964)

Stephen Galatti 
(1888–1964)

СТИВЭН ГАЛАТТИ НЬ AFS-ИЙН ИРЭЭДҮЙГ ЭНХ ТАЙВНЫ ЦАГТ Ч ГЭСЭН ОЛОН УЛСЫН ХООРОНДЫН НАЙРАМДЛЫГ УЛАМ БӨХЖҮҮЛЭХ БОЛОМЖ ХЭМЭЭН ТӨСӨӨЛЖЭЭ.

Тэрээр дайны дараа 1946 онд сурагч солилцоог санаачлан 1947-1948 оны хичээлийн жилийн хооронд 10 улстай (Эстон, франц, их британи, грек, унгар, нидерланд, шинэ зеланд, норвеги, сири, ЧЕХОСЛОВАКИЯ) анхны солилцоогоо хийсэн байна.

AFS нь залуучуудад итгэдэг - Тэдний аливааг тодорхой байдлаар харах чадвар, суртлын мананг нэвтлэн харах хүч, зүрх сэтгэлийн өнцгөөсөө харах чадалд. Энэ нь бүх улс үндэстнүүдийн залуучуудад адил...
Үүний тулд л AFS оршдог юм шүү.
— Stephen Galatti (1888-1964)
088.JPG

1991


ДЭВШИЛ:
МОНГОЛ AFSчид

Монгол сурагчид анх удаа
AFS хөтөлбөрт оролсон нь 

 


2000


ШИНЭЧЛЭЛ:
ARAM

ARAM - AFS Returnees Association of Mongolia

Монголоос AFS хөтөлбөрт хамрагдаад ирсэн сурагчдын холбоо